Бүх нийтийн цуврал хэлэлцүүлэг • 2026.09.07–09.19

МОНГОЛ БОЛОВСРОЛЫН ҮЗЭЛ САНАА

Монгол хүүхэд 18 насандаа ямар мэдлэгтэй, ямар чадвартай, ямар үнэт зүйлтэй хүн болсон байх ёстой вэ? Аргачлалаас өмнө зорилгоо, тогтолцооноос өмнө хүнээ хамтдаа тодорхойлъё.

13 өдөр • 13 сэдэв
Багш • Эцэг эх • Сурагч • Оюутан • Судлаач • Иргэн
Гол чуулга: 2026.09.19 • 14:00–17:00

Яагаад энэ хэлэлцүүлгийг хийж байна вэ?

Бид олон жил хөтөлбөр, үнэлгээ, аргачлал, сурах бичиг, гадаадын туршлага ярьсан. Харин хамгийн суурь асуултаа үндэстнээрээ тодорхой хэлэлцсэн үү?

“Бид ямар хүнийг төлөвшүүлэх вэ? гэдгээ тодорхойлсны дараа ямар боловсролын систем хэрэгтэйгээ ярилцах ёстой.”

Хэлэлцүүлгийн гол чиглэл

Хүний хөгжил
Багшийн шинэ дүр
Хөтөлбөр ба үнэлгээ
Сайн сайхан байдал
Тэгш боломж
AI ба ирээдүй
Сургалтын орчин
Үндэсний реформ

13 өдрийн хэлэлцүүлгийн хөтөлбөр

Өдөр бүр нэг суурь асуудлыг задлан ярилцаж, 9 дүгээр сарын 19-нд нэгдсэн гол чуулга уулзалтаар дүгнэнэ.

09/07 1 дэх өдөр
Боловсрол гэж юу вэ? Бид ямар хүнийг төлөвшүүлэх вэ?
09/08 2 дахь өдөр
Хүүхэд → Сурагч → Оюутан → Иргэн: Боловсролын тасралтгүй замнал
09/09 3 дахь өдөр
XXI зууны хүн ямар мэдлэг, чадвар, үнэт зүйлтэй байх вэ?
09/10 4 дэх өдөр
Хүүхэд, суралцагчийн сайн сайхан байдал
09/11 5 дахь өдөр
Шинэ багш гэж хэн бэ?
09/13 7 дахь өдөр
Сургалтын хөтөлбөр: Хүүхэд юу сурах ёстой вэ?
09/14 8 дахь өдөр
Үнэлгээний реформ: Бид юуг, яаж үнэлэх вэ?
09/15 9 дэх өдөр
Сургууль, цэцэрлэг, их сургууль ямар орчин байх ёстой вэ?
09/16 10 дахь өдөр
Боловсролын тэгш боломж ба шударга ёс
09/17 11 дахь өдөр
AI, технологи ба боловсролын ирээдүй
09/18 12 дахь өдөр
Бид ямар боловсролын реформ хүсэж байна вэ?

Болох газар

Хэлэлцүүлэг дараах байршилд зохион байгуулагдана.

09/07–09/11
09/14–09/18

Peace Building

СУИС-ийн урд, Peace Building
4 давхар, 406 тоот

Cэдэвчилсэн хэлэлцүүлгүүд.

18:00–21:00
09/12–09/13

Peace Building

СУИС-ийн урд, Peace Building
4 давхар, 406 тоот

Сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд.

12:00–16:00
09/19

“НУМТ ГҮРЭН” цогцолбор

Гол чуулга уулзалт

14:00–17:00

Хамтран зохион байгуулагчид

МБ
Монгол боловсрол
ТК
Тамгатан клуб

Оролцохыг урьж байна

8311 0150